Дистрибьютерийн бага хуралд оролцлоо

Preview

Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2023 оны 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ARB Дистрибьютерийн бага хуралд ARB Mongolia компанийн төлөөлөл оролцлоо.

Австрали Улсын ARB брэнд нь дэлхийн 100 -аад улсад борлуулагддаг бөгөөд тус хуралд дэлхийн 30 гаруй орны ARB брэндийн дилерүүд, тэр дундаа тус брэндтэй хорь гаруй жил хамтран ажиллаж байгаа компаниуд оролцож чуулганы үеэр өөр өөрсдийнхөө зах зээлийн онцлог байдал, үйл ажиллагааныхаа туршлагаас хуваалцлаа.

Мөн ARB-ийн Судалгаа, хөгжлийн газрын хамт олон хөгжүүлэлтийн шатанд байгаа шинэ бүтээгдэхүүн болох Earth Camper, авто машины дээрх бүрэн автомат майхан, амортизатор зэрэг сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийн хөгжүүлэлтийн талаарх танилцуулгыг хийв.

ARB Mongolia-гийн хувьд энэхүү хурал нь дэлхийн бусад орны дилерүүдтэй хамтын ажиллагаа үүсгэх, харилцан туршлага судлах, шинээр гарч буй бүтээгдэхүүнтэй танилцах боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.