“Цаасаар бус цахимаар” аяныг амжилттай хэрэгжүүлж эхлүүллээ.

Preview

Дэлхий даяар, минут тутамд  190 тонн цаас үйлдвэрлэдэг бөгөөд 1 тонн цаас үйлдвэрлэхийн тулд 15-60 жил ургаж төлжсөн 24 модыг тайрч огтлох шаардлагатай болдог. Энэ нь Улаанбаатарчуудын ердөө нэг өдрийн хэрэглээнд зориулагдаад л хог хаягдал болдог байна.  

Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын тоонд ороод байгааг НҮБ-аас анхааруулсан нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад гол үүрэгтэй ой модыг огтлон хэрэглэж, их хэмжээний үргүй хаягдал болгож байгаатай холбоотой.  

Иймд манай байгууллага “Цаасаар бус цахимаар” аяныг эхлүүлэн, аяны хүрээнд төслийн уралдаан зарлан шилдэг төслийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд “Цаасгүй – Баасан гараг” төсөл шалгарч, баасан гараг бүрт цаасан дээрх хэвлэлээс татгалзаж, цахимаар үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулах зөвлөмжийг гарган, “Ханхөгшин интернэшнл ХХК” болон бусад охин компаниудад  амжилттай хэрэгжиж байна.  

Мөн бид үйл ажиллагаандаа:  

  • Бичгийн цаасны хоёр талд хэвлэж, цаасыг бүрэн ашиглах. 
  • Бичиг баримт, гарын авлага, заавар зэргийг интернэт, дотоод сүлжээндээ цахим хэлбэрээр хадгалан онцгой шаардлагагүй үед хэвлэхээс зайлсхийх 
  • Хэвлэхээсээ өмнө сайтар шалгах 
  • Олон хуудастай файлаас хэрэгтэй хэсгүүдээ түүж хэвлэх 
  • Аливаа мэдээлэл хүргэхдээ хүн бүрт цаасан дээр хэвлэж тараах бус мэдээллийн самбар ашиглах, эсвэл цахим хэлбэрээр илгээх.  
     Зэрэг зөвлөмжийг даган мөрдөж, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад тэр дундаа “уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах”, “хуурай газрын эко систетийг хамгаалах” зорилгод хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 

Албан байгууллага, хувь хүн та бүгдийг мөн энэхүү дадлуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг уриалж байна.

Preview
Preview
Preview
swiper-img
swiper-img
swiper-img