“Энгүй ундарга” ХХК ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнд оролцлоо

Preview

“Оюу толгой” ХХК-иас зохион байгуулсан “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2022” арга хэмжээнд Энгүй ундарга ХХК оролцлоо. Тус үзэсгэлэн есдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Шангри-Ла” зочид буудалд болсон юм. 

Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнд оролцож компанийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа. Энэхүү үзэсгэлэн нь үйлдвэр, аж ахуйн нэгжүүд харилцан бизнесийн холбоо тогтоох, туршлага солилцох боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа. 

Манай компани 2021 оноос эхлэн “Оюу толгой ХХК”-д дотоодын тээвэр, агуулахын үйлчилгээ болон гаалийн зуучлалын үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тээвэрлэлтээ  GPS хяналтын доор хийдэг найдвартай түншүүдийнх нь нэг билээ. Мөн Шинэ нисэхийн хурдны замын хойд хэсэгт 2550 м.кв дулаан агуулахаас гадна ачаа, бараа буулгахад зориулагдсан 10,000 м.кв гадна талбайтай. Ачаа бараа буулгах, шилжүүлэх төрөл бүрийн үйлчилгээнээс гадна түргэн муудах хүнс, тусгай зориулалтын бараа материалыг тээвэрлэх зориулалт бүхий цогц агуулах юм. 

“Энгүй ундарга” ХХК-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: 

Утас: / icon / – 78001188